РИО 2016: Ж.Чулуунбат дагах барилдаан хийхээр боллоо
“Рио-2016” зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг жинд манай улсаас ОУХМ Ж.Чулуунбат Дэлхийн хошой аварга Туркийн бөх Таха Агкултай барилдаж онооны илүүгээр ялагдсан.
Мэдээллийн алба

“Рио-2016” зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг жинд манай улсаас ОУХМ Ж.Чулуунбат Дэлхийн хошой аварга Туркийн бөх Таха Агкултай барилдаж онооны илүүгээр ялагдсан.
Барилдааны эхний үед Туркийн бөх Таха Акгул найман оноо авч, хоёрдугаар үед нэмж хоёр оноо авснаар ОУХМ Ж.Чулуунбатыг 10:0-ийн харьцаатай онооны илт давуугаар ялж шигшээ наймд шалгараад байсан.
Харин Туркийн бөх Таха Акгул финалд үлдсэнээр манай тамирчин Ж.Чулуунбат дагах барилдаан хийх боллоо. Түүний эхний өрсөлдөгч нь Беларусийн бөх И.Сайдау байна. Барилдаан Улаанбаатарын цагаар үүрийн 04:30-д эхлэх бөгөөд барилдааныг МҮОНТ шууд дамжуулан үзүүлнэ.
Эх сурвалж: МҮОХ


















