Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

РИО 2016: Ж.Чулуунбат Туркийн бөхөд онооны илүүгээр ялагдлаа /Бичлэг/

“Рио-2016” зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг жингийн барилдаанууд яг одоо болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
РИО 2016: Ж.Чулуунбат Туркийн бөхөд онооны илүүгээр ялагдлаа /Бичлэг/
РИО 2016: Ж.Чулуунбат Туркийн бөхөд онооны илүүгээр ялагдлаа /Бичлэг/. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг жингийн барилдаанууд яг одоо болж байна. Энэ жинд манай улсаас ОУХМ Ж.Чулуунбат дөнгөж сая Дэлхийн хошой аварга Туркийн бөх Таха Агкултай барилдлаа.

Барилдааны эхний үед Туркийн бөх Акгул Таха найман оноо авч, хоёрдугаар үед нэмж хоёр оноо авснаар ОУХМ Ж.Чулуунбатыг 10:0-ийн харьцаатай онооны илт давуугаар ялж шигшээ наймд шалгарч байна.

Туркийн бөх финалд үлдвэл манай бөх дагах барилдаан хийнэ.

Бичлэг үзэх бол зурагны доод талд дарна уу.

Хуваалцах