Рио 2016: Катарын шигшээ баг шөвгийн наймд шалгарч үлдлээ
Рио 2016 зуны олимпийн гандболын эрэгтэй шигшээ багуудын хэсгийн сүүлийн тоглолт болж өндөрлөлөө. Энэ удаагийн тоглолт Катар, Аргентиний шигшээ багуудын хооронд явагдаж 22:18-ын харьцаатайгаар Катарын шигшээ баг ялалт байгуулсан.
Мэдээллийн алба

Рио 2016 зуны олимпийн гандболын эрэгтэй шигшээ багуудын хэсгийн сүүлийн тоглолт болж өндөрлөлөө. Энэ удаагийн тоглолт Катар, Аргентиний шигшээ багуудын хооронд явагдаж 22:18-ын харьцаатайгаар Катарын шигшээ баг ялалт байгуулсан. Ингэснээр тэд хэсгээсээ дөрөвдүгээр байраар гарч шигшээ наймд шалгарч үлдсэн юм. Дараагийн хасагдах шатны тэмцээндээ Францын шигшээ багтай тоглоно.
Харин Аргентиний шигшээ багийн хувьд хэсгээсээ тавдугаар байрт шалгарсан ч дараагийн тойрогтоо есөөс аравдугаар байрын төлөө Германы шигшээ багтай тоглох эрхтэй боллоо.
Дашрамд дуулгахад Аргентиний шигшээ багийн хувьд өмнөх тоглолтууддаа нэг хожиж гурав хожигдсон бол Катарын шигшээ багийн хувьд хоёр тэнцэж нэг хожиж нэг хожигдсон аж.


















