Рио 2016: Катинка Хоссу олимпийн рекордыг шинэчиллээ
Катинка Хоссу энэ олимпийн наадмаас гурав дахь алтан медалиа хүртэж байна
Мэдээллийн алба

Зуны олимпийн XXXI наадмын усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 200 метрийн холимог төрөлд Унгарын тамирчин Катинка Хоссу аваргалж, алтан медалийн эзэн болсон. Тэрбээр аварга болохоос гадна 2:06:58 доллийн амжилт үзүүлснээр олимпийн амжилтыг шинэчилэн тогтоосон юм.
Катинка Хоссу энэ олимпийн наадмаас гурав дахь алтан медалиа хүртэж байна.

Харин тус төрлийн мөнгөн медалийг Их Британы тамирчин Шивон-Мари О'Коннор хүртсэн бол хүрэл медалийг АНУ-ын тамирчин Мэдлин Дирадо авчээ.
Сонирхуулахад Катинка Хоссу энэ олимпийн наадмаас гурав дахь алтан медалиа хүртэж байгаа бөгөөд олимп, дэлхийн рекордыг эвдсэн гайхалтай амжилтыг үзүүлж байгаа юм.

Ц.Нандинцэцэг


















