Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рио 2016: Л.Отгонбаатар дагах барилдаан хийнэ /Бичлэг/

Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд өрсөлдөж буй Л.Отгонбаатар шөвгийн наймд үлдлээ. Манай бөх эхний тойрогт Нидерландын Ноел Вант Эндиг цэвэр, удаах тойрогт Кубын Эшли Гонзалесыг торгуулиар ялснаар хэсгийн аваргын төлөө барилдсан.

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рио 2016: Л.Отгонбаатар дагах барилдаан хийнэ /Бичлэг/
Рио 2016: Л.Отгонбаатар дагах барилдаан хийнэ /Бичлэг/. Зураг: МҮОНРТ

Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд өрсөлдөж буй Л.Отгонбаатар шөвгийн наймд үлдлээ. Манай бөх эхний тойрогт Нидерландын Ноел Вант Эндиг цэвэр, удаах тойрогт Кубын Эшли Гонзалесыг торгуулиар ялснаар хэсгийн аваргын төлөө барилдсан.

"Лондон-2012" олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Эшли Гонзалес дөрвөн торгуул авснаар манай бөх цэвэр ялалт авсан юм.
Л.Отгонбаатар "D" хэсгийн аваргын төлөө Гүржийн Варлам Липартелиантай барилдаж ялагдал хүлээлээ. Барилдаан хоёр бөхийн хувьд маш хүнд болж Л.Отгонбаатар торгуулиар ялагдаж дагах барилдаан хийхээр боллоо.

Л.Отгонбаатар дагах барилдаанд Азербайжаны Мамадали Мехдиевтай оноолт таарлаа.

Бичлэг үзэх бол зурганы доор дарна уу

Хуваалцах