Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рио 2016: М.Анхцэцэгийн тэмцээн эхэллээ

Хүн төрлөхтний их баяр Олимпийн наадмын хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 69 кг-н төрөлд манай улсаас оролцож байгаа М.Анхцэцэгийн тэмцээн эхэлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рио 2016: М.Анхцэцэгийн тэмцээн эхэллээ
Рио 2016: М.Анхцэцэгийн тэмцээн эхэллээ. Зураг: МҮОНРТ

Хүн төрлөхтний их баяр Олимпийн наадмын хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 69 кг-н төрөлд манай улсаас оролцож байгаа М.Анхцэцэгийн тэмцээн эхэлж байна. Монголын ард түмний итгэл найдварыг тээн олимпийн наадамд оролцож байгаа М. Анхцэцэг 1997 онд төрсөн, 18 настай залуу тамирчин юм.

Хүндийн өргөлтийн спортоор найм дахь жилдээ хичээллэж буй тэрээр өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалын Монгол Улсын рекордыг 63 удаа шинэчлээд байгаа билээ. М.Анхцэцэг 2009 онд спортын дэд мастер, дараа жил нь спортын мастер, 13 настайдаа буюу 2011 онд ОУХМ цолны болзол хангасан юм.

Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцож байгаа М.Анхцэцэгийн тэмцээнийг уншигч та бүхэн “Монголын мэдээ” сувгаар хүлээн авч үзээрэй.

Хуваалцах