"Рио 2016" олимп, паралимпид оролцох баг тамирчдын бэлтгэлийг Бразилд хангуулна
Эрүүл мэнд, спортын яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал П.Бат-Эрдэнэ нар Бразилийн алдарт Fluminense спортын клубэд зочилсон байна.
Мэдээллийн алба

Эрүүл мэнд, спортын яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал П.Бат-Эрдэнэ нар Бразилийн алдарт Fluminense спортын клубэд зочилсон байна. Уг клуб нь 1902 онд байгуулагдсан Бразилийн хамгийн анхны клуб бөгөөд буудлага, жүдо, бокс, усанд сэлэлт, хөл бөмбөгийн тамирчдаараа алдартай.

Тухайлбал, хөлбөмбөгийн баг нь 4 удаагийн Бразилийн дээд лигийн аварга, нэг удаагийн клубуудын дэлхийн аваргаар тодорсон байна. Зочдыг Fluminense клубын гадаад харилцаа хариуцсан захирал Marcio Sa хүлээн авч уулзлаа. Талууд Рио 2016 зуны олимпийн тоглолт, паралимпийн тоглолтод оролцох Монголын баг тамирчдын урьдчилсан бэлтгэлийг хангуулах болон мэргэжлийн хөлбөмбөгийн легионер тоглогчид, дасгалжуулагчдыг Монголд урьж ажиллуулах талаар санал солилцож, тус клубын алдрын танхимыг үзэж сонирхлоо.



















