Рио 2016: Олимпид Монголыг төлөөлөх таэквондогийн тамирчин
“Рио 2016” олимпид манай улсын 43 тамирчин, 9 төрлөөр өрсөлдөж байгаа. Тэдний нэг болох таэквондогийн 68 кг жинд хүч үзэх Пүрэвжавын Тэмүүжинг эрхэм уншигчдадаа танилцуулж байна.
Мэдээллийн алба

“Рио 2016” олимпид манай улсын 43 тамирчин, 9 төрлөөр өрсөлдөж байгаа. Тэдний нэг болох таэквондогийн 68 кг жинд хүч үзэх Пүрэвжавын Тэмүүжинг эрхэм уншигчдадаа танилцуулж байна.
Мөн түүнчлэн Монгол Улс энэ жилийн зуны олимпид анх удаагаа Таэквондогийн төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд анхны түүчээг Пүрэвжавын Тэмүүжин эхлүүлж байгаа нь энэ билээ.
П.Тэмүүжин 1994 оны зургаадугаар сарын 2-нд Дархан-Уул аймагт төрсөн бөгөөд “Алдар Таеквондо” клубт харьяалагддаг билээ. Тэрбээр Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер цолтой. Таэквондогоор есөн жил хичээллэсэн ажээ.

Мөн түүнчлэн Монгол Улс энэ жилийн зуны олимпид анх удаагаа таэквондогийн төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд анхны түүчээг Пүрэвжавын Тэмүүжин эхлүүлж байгаа нь энэ билээ.
Түүний амжилтууд:
•Таэквондогийн спортын хар бүс, гурван дантай
•Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
•2013 онд Оюутны Азийн аваргын алт, хүрэл медаль
•2016 онд Филиппинд болсон Олимпийн эрхийн төлөөх тэмцээнд мөнгөн медаль
Б.Дөлгөөнжаргал


















