“Рио-2016” олимпид зодоглох Ираны чөлөөт бөхийн баг тодорчээ
“Рио-2016” олимпийн дэвжээнд хүч үзэх Ираны чөлөөт бөхийн багийн сонгон шалгаруулалт саяхан болж дараах бөхчүүдийг илгээхээр шийдвэрлэжээ.
Мэдээллийн алба

“Рио-2016” олимпийн дэвжээнд хүч үзэх Ираны чөлөөт бөхийн багийн сонгон шалгаруулалт саяхан болж дараах бөхчүүдийг илгээхээр шийдвэрлэжээ. Тодруулбал ДАШТ-ий алт, мөнгөн медальт Хасан Рахими (57 кг), дэлхийн цомын аварга Мейсам Насири (65 кг), ДАШТ-ий мөнгөн медальт Хасан Яздани (74 кг), ДАШТ-ий хүрэл медальт Алиреза Карими (86 кг), дэлхийн хошой аварга Реза Яздани (97 кг), “Лондон-2012” олимпийн хүрэл, ДАШТ-ий мөнгөн медальт Комейл Гасеми (125 кг) нар хүч үзэх гэнэ. Реза Язданигийн хувьд өвдөгний хүнд гэмтлийн улмаас олимпийг өнжиж магадгүй гэлцэж байсан ч бүрэн эдгэрчээ. Тэрбээр “Бээжин-2008” олимпид есдүгээр байр эзэлж, “Лондон-2012” олимпийн наадмын хагас шигшээд барилдаж байхдаа гэмтэл авч тэмцээнээ орхисон билээ


















