Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Рио-2016” олимпийн бөхийн тэмцээний шүүгчдийн нэрс тодорлоо

ОУОХ-ны зөвлөмжийн дагуу ХБНГУ-ын иргэн Антонио Сильвестрийн удирдсан Шүүгчдийн бие даасан зөвлөлөөс “Рио 2016” олимпийн наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны тэмцээнд ажиллах шүүгчдийн бүрэлдэхүүнийг сонгожээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Рио-2016” олимпийн бөхийн тэмцээний шүүгчдийн нэрс тодорлоо
“Рио-2016” олимпийн бөхийн тэмцээний шүүгчдийн нэрс тодорлоо. Зураг: МҮОНРТ

ОУОХ-ны зөвлөмжийн дагуу ХБНГУ-ын иргэн Антонио Сильвестрийн удирдсан Шүүгчдийн бие даасан зөвлөлөөс “Рио 2016” олимпийн наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны тэмцээнд ажиллах шүүгчдийн бүрэлдэхүүнийг сонгожээ. Уг бүрэлдэхүүнийг ДБНХ-ны Гүйцэтгэх хорооноос баталсан байна. Өнгөрсөн Зуны олимпийн наадамд 80 шүүгч ажиллаж байсан бол ирэх зуны наадамд 50 шүүгч ажиллуулахаар шийдвэрлэжээ.

"Шүүгчдийн аль нэг нь тивийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн сонгон шалгаруулах тэмцээнүүдэд ноцтой алдаа гаргачихгүй л бол солихгүй" гэж зохион байгуулах хорооноос мэдэгдсэн байна.ЗааварлагчидАнтонио Сильвестри (ХБНГУ) Госалес Молина (Куба)Эдит Доша (Итали)Осаму Саито (Япон)Андрей Криков (ОХУ)Мохамед Буазис (Тунис)Халил Гичиоглу (Турк)Зак Эретт (АНУ)Константин Михайлов (Узбек)СупервайзеруудПерти Вехвилайнен (Финлянд)Режин Леглё (Франц)Эдишер Мачаидзе (Гүрж)Бахтиджан Жаксикулов (Казахстан)Нореддин Мочафа (Марокко)Сергей Новаковский (ОХУ)Шүүгчид Хирджан Шарифов (Азербайжан)Игорь Брель (Беларусь)Эдуардо Гоншалвес (Бразил)Валентин Гецов (Болгар)Гари Бирд (Канад)Ксиа Жанг (БНХАУ)Звонко Осич (Хорват)Вацлав Шейнер (Чех)Шериф Али Халава (Египет)Ибрахим Мустафа (Египет)Пип Аролд (Эстони)Селин Меню (Франц)Темо Казарашвили (Гүрж)Михаэль Фаллер (ХБНГУ)Уве Манц (ХБНГУ)Ашок Кумар (Энэтхэг)Ардаван Сахеб (Иран)Исао Окияма (Япон)Кочкор Кулматов (Киргиз) Тонг-Кун Чунг (БНСУ)Янис Ронкс (Латви)Баатарын Төмөрбаатар (Монгол)Карол Лебковский (Польш)Анжей Вронский (Польш)Ференц Жармати (Румын)Чарлз Виллет (ӨАБНУ)Норавард Арустамян (ОХУ)Станислав Сернек (Словен)Клод-Ален Путаллаз (Швейцар)Катя Таавела (Швед)Цонг-Ронг Джанг (Тайвань)Левент Сен (Турк)Роман Павлов (Украин)Семюэль Джулиан (АНУ)Тохир Гуламов (Узбек)

Хуваалцах