"Рио-2016" олимпийн сонирхолтой тоон мэдээлэл
Бразилийн нийслэл Рио-Де-Жанейро хотноо болж буй зуны олимпийн XXXI наадмын сонирхолтой тоон мэдээллээс уншигч танаа толилуулъя.
Мэдээллийн алба

Бразилийн нийслэл Рио-Де-Жанейро хотноо болж буй зуны олимпийн XXXI наадмын сонирхолтой тоон мэдээллээс уншигч танаа толилуулъя.
-XXXI дэх удаагийн зуны олимпийн наадмын нээлтийг дэлхийн даяар 3 тэрбум хүн үзсэн байна.
-Нээлтийн үеэр "Маракана" цэнгэлдэх хүрээлэнд 15 мянган бүжигчин бүжиглэлээ.
-Нээлтийн ажиллагаанд 20 сая ам.доллар зарцуулсан. Энэ нь Лондоны олимийн нээлтийн ажиллагааны төсвийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө юм.
-Спортын дараах төрлүүдээс хамгийн олон тамирчин туг барьсан.
Хөнгөн атлетик-58
Усан спорт-21
Жүдо-19
-“Рио-2016” олимпийн нээлтэд 37 улсын Ерөнхийлөгч хүрэлцэн очсон байна.
-Австралийн тамирчдын ёслолын хувцсанд өнөөдрийг хүртэл тус улсаас төрсөн 139 олимпийн аваргын нэр бичигдсэн байв.
-"Рио-2016"-д хамгийн олон тамирчинтай оролцож байгаа улсыг дурдвал:
АНУ-550
Бразил-477
Австрали-419 байна.
-“Рио-2016” зуны олимпид 4700 эмэгтэй тамирчин оролцож байна. Энэ нь олимпийн түүхэнд хамгийн олон эмэгтэй тамирчин оролцож байгаа тохиолдол юм.
-Олон улсын олимпийн хорооны тугийн дор 10 тамирчин олимпид оролцож байна.
-Энэ удаагийн олимпийн наадамд оролцож байгаа ахмад тамирчин нь морин спортын тамирчин, 61 настай Сью Херн /Sue Hearn/ юм. Харин хамгийн залуу тамирчин 13 настай усан спортын тамирчин Гаурика Синх /Gaurika Singh/. Гаурика XXI зууны төлөөлөл болон олимпийн наадамд анх удаа оролцож байна.


















