"Рио-2016"-олимпт оролцох урилгаа хүлээн авлаа
Олон улсын олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссийн дарга Клаудия Бокель өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороонд зочиллоо.
Мэдээллийн алба

Олон улсын олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссийн дарга Клаудия Бокель өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороонд зочиллоо. Энэ үеэрээ хатагтай Клаудия Бокель Рио-2016 Олимпийн наадмын урилгыг МҮОХ-нд гардуулж өгсөнөөс гадна тамирчдад зориулсан “IOC Athlete Career Programme” сургалтыг зохион байгуулах юм. Энэхүү сургалтын зорилго нь тамирчдын боловсрол, хөгжил мөн карьераа дуусган, зодог тайлсны дараа хэрхэн амьдрах талаарх мэдээ, мэдээллийг олгоход оршиж байгаа юм.


















