РИО 2016: ОУХМ Д.Сумъяа торгуулиар яллаа /фото/
Недерландын бөхөд манай Д.Сумъяа 2014 оны ДАШТ-ий медалийн төлөө ялагдаж байсан бөгөөд энэ оны "Мастерс"-д ялаад байсан юм. Түүний дараагийн өрсөлдөгч нь Португалын бөх ДАШТ-ий дөрвөн мөнгөн медальт Тельма Монтейро байх юм.
Мэдээллийн алба

"Рио-2016" олимпийн наадмын гурав дахь өдөр эмэгтэй 57 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа эхний ялалтаа байгууллаа. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа ДАШТ-ий хүрэл медальтай Недерландын Санне Верхагенийг торгуулиар ялж шилдэг наймд шалгарлаа.
Недерландын бөхөд манай Д.Сумъяа 2014 оны ДАШТ-ий медалийн төлөө ялагдаж байсан бөгөөд энэ оны "Мастерс"-д ялаад байсан юм. Түүний дараагийн өрсөлдөгч нь Португалын бөх ДАШТ-ий дөрвөн мөнгөн медальт Тельма Монтейро байх юм.
МЖБХ-ны сэтгүүлч А.Түмэнбаяр

























