Рио 2016: ОУХМ Э.Цэндбаатар тэмцээнээ өндөрлөлөө /Бичлэгтэй/
Рио 2016 зуны олимпийн боксын төрөлд манай боксын тамирчдаас эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд тулалдаж буй ОУХМ Э.Цэндбаатар тэмцээнээ өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Рио 2016 зуны олимпийн боксын төрөлд манай боксын тамирчдаас эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд тулалдаж буй ОУХМ Э.Цэндбаатар тэмцээнээ өндөрлөлөө.
Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө АНУ-ын боксчин Шакур Стивенсонтой тулалдаж 3:0–ын харьцаатай ялагдаж медалийн болзлоос мултарч тэмцээнээ өндөрлөлөө.
Тэрбээр эхний тойрогтоо Кенийн боксчин Нжангури Бэнсон Гичарыг 3:0-ын харьцаатайгаар, Беларусийн тамирчин Д.Асановийг 2:1 харьцаатайгаар ялснаар шөвгийн наймд шалгарч үлдсэн юм.
Дашрамд дуулгахад ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин Э.Цэндбаатарын хувьд Архангай аймагт 1996 оны аравдугаар сарын 16-нд төрсөн. Олимпийн наадамд анх удаа оролцож байгаа бөгөөд тэрбээр 2016 оны Химийн цом, Чехийн Гран при-гээс алт, “Рио-2016” олимпийн эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн аж.
Бичлэг үзэх бол зурганы доод хэсэгт дарна уу.


















