Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

РИО 2016: Шариф Шарифов олимпийн хошой медальтан боллоо

Зуны олимпийн 31 дүгээр наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ийн жингийн хүрэл медалийн төлөөх эхний барилдаан болж өнгөрлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
РИО 2016: Шариф Шарифов олимпийн хошой медальтан боллоо
РИО 2016: Шариф Шарифов олимпийн хошой медальтан боллоо. Зураг: МҮОНРТ

Зуны олимпийн 31 дүгээр наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ийн жингийн хүрэл медалийн төлөөх эхний барилдаан болж өнгөрлөө. Хүрэл медалийн төлөө Азербайжаны бөх Шариф Шарифов, Венесуэлийн бөх Сэбаллос нар барилдсан. Барилдааны төгсгөлд Шариф Шарифов онооны илүүгээр ялж хүрэл медаль хүртлээ.

Ингэснээр Азербайжаны Шариф Шарифов 28 насандаа олимпийн хошой медальтан болж байна. Тэрбээр өмнөх олимпоос жиндээ алтан медаль хүртэж байснаас гадна дэлхийн аваргаас мөн алт, хүрэл медальт тамирчин юм.

Хуваалцах