Рио 2016: Өнөөдөр Д.Сумьяа, Г.Одбаяр нар барилдана
Рио 2016: Өнөөдөр Д.Сумьяа, Г.Одбаяр нар барилдана
Мэдээллийн алба

Өнөөдөр Риогийн татами дээр Д.Сумьяа, Г.Одбаяр нар гарах болно. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн дэлхийн чансааг Доржсүрэнгийн Сумьяа тэргүүлж байгаа бөгөөд А хэсгийг тэргүүлэн барилдаж байна. Д.Сумъяагийн хувьд эхний тойрогтоо гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт Эквадорын тамирчин Кипо Пилатахитай учраа таарчээ.
Харин Г.Одбаярын хувьд эхний тойрогт гоц мөргөөд, удаах тойрогт Египетийн тамирчин Мохаммед Мохелдинтэй барилдахаар болсон билээ.
Шууд эфирийг mnb.mn сайтаас үзэх боломжтой бөгөөд тэмцээний бичлэгийг цаг алдалгүй хүргэх болно.


















