Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рио 2016: Өнөөдөр Монголын тамирчид /хуваарь/

Зуны олимпийн XXXI наадмын нээлтийн ажиллагаа хэдхэн мөчийн өмнө Бразилийн Рио-де-Жанейро хотод эхэллээ. Монгол Улс зуны олимпийн наадамд түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рио 2016: Өнөөдөр Монголын тамирчид /хуваарь/
Рио 2016: Өнөөдөр Монголын тамирчид /хуваарь/. Зураг: МҮОНРТ

Зуны олимпийн XXXI наадмын нээлтийн ажиллагаа хэдхэн мөчийн өмнө Бразилийн Рио-де-Жанейро хотод эхэллээ. Монгол Улс зуны олимпийн наадамд түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 50 тамирчнаа оролцуулж байгаа юм. Энэ өдөр олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн барилдаан, 10 м-ийн хийн урт бууны төрөл, боксын 49 кг болон 60 кг -ийн эрэгтэйчүүдийн ангиллын тэмцээн болно. Үзэгч, уншигч та бүхэнд өнөөдөр манай баг тамирчдын оролцох тэмцээний хуваарийг хүргэж байна.



Эргэн сануулахад, 60 кг-ийн жинд манай улсын тамирчин Ц.Цогтбаатар эхний тойрогт Гватемала улсын бөх Рамос Жосетэй учраа таарсан бол Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт БНСУ-ын тамирчин Jeong Bokyeong-той хүч үзэхээр болоод байгаа. Мөн олимпийн наадмын хийн урт бууны 10 метрийн дасгалын төрөлд ОУХМ Г.Нандинзаяа оролцоно.

Харин боксын 49 кг-д хүч үзэх ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д өрсөлдөх Ази тивийн болон Азийн наадмын аварга Д.Отгондалай энэ удаад эхний тойрогтоо гоц мөргөж шилдэг 16-д үлдээд байна.

ОУХМ Г.Ган-Эрдэнэ наймдугаар сарын 8-нд, ОУХМ Д.Отгондалай наймдугаар сарын 9-нд шилдэг наймд үлдэх хоёр дахь тоглолтоо тус тус хийнэ.

Хуваалцах