Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

РИО 2016: Өнөөдөр үзүүлэх тэмцээний хуваарь

Өнөөдөр Бразилийн Рио-Де-Жанейро хотод 16 хоногийн турш үргэлжилж байгаа зуны олимпийн 31 дүгээр их наадмын сүүлчийн өдөр.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
РИО 2016: Өнөөдөр үзүүлэх тэмцээний хуваарь
РИО 2016: Өнөөдөр үзүүлэх тэмцээний хуваарь. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Бразилийн Рио-Де-Жанейро хотод 16 хоногийн турш үргэлжилж байгаа зуны олимпийн 31 дүгээр их наадмын сүүлчийн өдөр. Энэ өдөр ОУХМ Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, ОУХМ Ц.Бямбажав нар хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд, чөлөөт бөхийн төрөлд ОУХМ Г.Мандахнаран 65 кг-д, ОУХМ Д.Хүдэрбулга 97 кг-д тус тус өрсөлдөнө.

Олимпийн наадмын чөлөөт бөхийн 65, 97 кг жингийн эхний тойргийн барилдаануудыг МҮОНРТ-ийн Үндэсний телевизийн сувгаар 20.50 цагт /Улаанбаатарын цагаар/, шигшээ барилдаануудыг мөн сувгаар шөнийн 00.45 цагт /Улаанбаатарын цагаар/ хүлээн авч үзээрэй.

Үзэгч та бүхэнд өнөөдөр шууд дамжуулж болон давтан хүргэх тэмцээнүүдийн хуваарийг танилцуулж байна. Жич: Зарим тэмцээний үргэлжлэх цагаас хамааран хөтөлбөр өөрчлөгдөж болохыг анхааруулж байна.


Монголын үндэсний телевизээр шууд дамжуулах тоглолтын хуваарь:

2016.08.21

10.20 цагт: Уран сайхны гимнастик
12.25 цагт: Хөнгөн Атлетик
14.05 цагт:"Рио-2016" Олимпоос онцлов
14.40 цагт: Чөлөөт бөх эрэгтэй 86, 125 кг /финал/ давталт
18.40 цагт: Сайн байна уу Рио? /шууд/
20.50 цагт: Чөлөөт бөх эрэгтэй /65, 97 кг/
23.20 цагт: Хөнгөн атлетик

2016.08.22

00.00 цагт: Хөнгөн атлетик шууд
00.45 цагт: Чөлөөт бөх /эмэгтэй 65 кг, эрэгтэй 97 кг/ финал шууд
03.35 цагт: Сагсан бөмбөг /шигшээ тоглолт/ шууд
06.30 цагт: Гимнастик /финал/ шууд
07.40 цагт: “Олимпийн хаалт /шууд/

МҮОНРТ-ийн Үндсэн суваг:

Univision – 1, Sky media – 2, DDISH-1, Super Vision -1, Сансар HD -1, MNBC-1, Сансар аналог – 13 дугаар сувгаар тус тус тааруулан үзээрэй.


Монголын мэдээ сувгаар шууд дамжуулах тоглолтын хуваарь:

2016.08.21

11.10 цагт: Усанд үсрэлт /10 метр финал/
13.50 цагт: Волейбол /эмэгтэй хүрэл медалийн төлөө тоглолт
15.50 цагт: Хөл бөмбөг /Алтан медалийн төлөө тоглолт/
20.50 цагт: Гандбол /хүрэл медалийн тоглолт/
23.20 цагт: Сагсан бөмбөг /эрэгтэй, хүрэлийн төлөө тоглолт/ шууд

2016.08.22

02.00 цагт: Бокс /эмэгтэй 75 кг, эрэгтэй 52, 64, +91 кг финал/ шууд
04.00 цагт: Бадминтон /алтын төлөө тоглолт/ давталт
06.00 цагт: Волейбол /алтын төлөө тоглолт/ давталт
07.30 цагт: Хаалтын ажиллагаа /шууд/

Монголын мэдээ сувгийг:

Univision – 13, Sky media – 11, DDISH-7, Super Vision -11, Сансар HD -3, MNBC-50, Сансар аналог – 22 дугаар сувгаар тус тус тааруулан үзэх боломжтой.


MNB Спорт сувгаар шууд дамжуулах тоглолтын хуваарь:

2016.08.21

10.00 цагт: Волейбол /эм/ Финал
13.00 цагт: Сагсан бөмбөг /эм/ Финал
15.10 цагт: Хөл бөмбөг/эр/ Финал
17.35 цагт: Волейбол /эм/ Финал
21.20 цагт: Волейбол /эр/ Хүрэл медалийн тоглолт
23.30 цагт: Сагсан бөмбөг /эр/ Хүрэл медалийн тоглолт

2016.08.22

00.10 цагт: Волейбол /эр/ Шигшээ тоглолт
03.35 цагт: Сагсан бөмбөг /эр/ Шигшээ тоглолт
06.30 цагт: Рио 2016 – Онцлох мэдээлэл
07.30 цагт: Рио 2016 – Хаалтын үйл ажиллагаа

MNB Спорт сувгийг:

Univision – 60, Sky media – 14, DDISH-60, Сансар HD -4, MNBC-94, Сансар аналог – 2 дугаар сувгаар тус тус тааруулан үзээрэй.

Хуваалцах