Рио 2016: Уртын харайлтын медальтнууд тодорлоо
АНУ-ын тамиричн Жэфф Хэндэрсон 8 метр 38 сантиметр харайснаар алтан медалийн болзол хангаж
Мэдээллийн алба

“Рио 2016” зуны олимпийн XXХI дэх наадмын хөнгөн атлетикийн спортын эрэгтэйчүүдийн уртын харайлтын төрлийн шигшээ наймд Францын тамирчин Кафетиен Гомис, Австралийн тамирчин Хэнри Фрейн, Америкийн нэгдсэн улсын тамирчин Жэфф Хэндэрсон, Жаррион Лоусон, БНХАУ-ын тамирчин Ван Жанан, Их британийн тамирчин Грэг Рудэрфорд, Уругвайн тамирчин Эмилиано Ласа, Өмнөд Африкийн тамирчин Луво Манёонга нарын шилдэг тамирчид өрсөлдсөнөөс АНУ-ын тамиричн Жэфф Хэндэрсон 8 метр 38 сантиметр харайснаар алтан медалийн болзол хангаж “Рио 2016” олимпийн наадмын аварга боллоо. Түүний хувьд Олимпийн наадмаас анхны медалиа хүртэж байгаа нь энэ юм.
Харин Өмнөд африкийн тамирчин Луво Манёонга 8 метр 37 сантиметр харайж мөнгөн медалийн болзол хангасан бол хүрэл медалийг Их британийн тамирчин Лондонгийн олимпийн аварга Грэг Рудэрфорд 8 метр 29 сантиметр харайснаар хүртлээ. Түүний хувьд олимпийн наадмын хос медальтан болж байгаа юм.




















