Рио 2016: Усанд үсрэлтийн төрөлд Хятадын тамирчид илүүрхэв
Олимпийн наадмын усан спортын хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг болох “Усанд үсрэлт”-ийн ганцаарчилсан төрлийн тэмцээн болж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Олимпийн наадмын усан спортын хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг болох “Усанд үсрэлт”-ийн ганцаарчилсан төрлийн тэмцээн болж өндөрлөлөө. Гурван метрийн өндөр, ойлттой тавцангаас тамирчид үсрэлтийг хэрхэн техник сайтай, цэвэр хийж гүйцэтгэснээсээ шалтгаалан тэмцээний шилдгүүд тодорсон юм. БНХАУ-ын тамирчид “Усанд үсрэлт”-ийн энэ төрлийн хамгийн шилдгүүд нь байж эхний байруудыг эзэллээ.
Хятадын тамирчин Ши Тинмао дөрвөн үеийн нийлбэр дүнгээр 406.05 оноог авч Риогийн олимпийн аварга болсон бол нутаг нэгт тамирчин Хэ Зи /He Zi / 387.90 оноогоор мөнгөн медаль хүртлээ. Харин Италийн тамирчин Тана Когнотта /Tana Cagnotto / 372.80 оноогоор хүрэл медалийн эзэн боллоо.


















