Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Рио 2016"-ын медалиудыг үйлдвэрлэсэн явцаас...

2016 оны зуны олимпийн наадам эхлэхэд 4 хоног үлдлээ. Дэлхийг байлдан дагуулж ялалтын оргилд хүрсэн тамирчид хүсэн хүлээсэн медалийн оосроос атгах мөч ойрхон.

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Рио 2016"-ын медалиудыг үйлдвэрлэсэн явцаас...
"Рио 2016"-ын медалиудыг үйлдвэрлэсэн явцаас.... Зураг: МҮОНРТ

2016 оны зуны олимпийн наадам эхлэхэд 4 хоног үлдлээ. Дэлхийг байлдан дагуулж ялалтын оргилд хүрсэн тамирчид хүсэн хүлээсэн медалийн оосроос атгах мөч ойрхон. Тэгвэл одоо энэхүү үнэт медалиудыг үйлдвэрлэсэн явцтай хамтдаа танилцъя...

Бразилийн зоосны ордны сийлбэрчин медалийн ерөнхий загварыг гаргаж байна.

Рио 2016 зуны олимпийн медальд хүн төрлөхтөн болон байгаль эхийн хоорондох салшгүй холбоог дүрслэн харуулдаг.

Хайлсан металыг хэлбэрт оруулж байна

Бүх медалиудыг хийхэд 2,5 тонн түүхий эд ашигласан байна.

Товгор дүрсийг тодруулах

Нэг медалийг хийхэд ойролцоогоор 2 хоног зарцуулдаг байна.

Макет

Медалийн нийт жин 500 гр байдаг. Алтан медалийн хувьд 99 хувь мөнгөөр хийж 1,2 хувь алтаар бүрдэг.

Паралимпийн медаль өөрийн онцлогтой. Түүнд хүрэхээр дуу гаргадаг жижигхэн элемент орсон. Медалийн төрлөөс нь хамаарч энэхүү элементийг өөр өөр хэмжээгээр оруулдаг байна. Хамгийн чанга дуугардаг нь алтан медаль.

Сийлбэрлэх явц
Алтан медаль
Гараар өнгөлж байгаа нь...
Зуны олимпийн гар бөмбөгийн аваргад зориулсан медаль
Гараар цэвэрлэх
Угааж байгаа нь...

Туузыг хийхэд ашигласан материалын 50 хувь нь хуванцар савнууд юм. Хуванцар сав цуглуулж амьдралаа залгуулдаг хүмүүст нэмэр болох үүднээс нөгөө талаас байгальд ээлтэй дахин боловсруулах технологийг сонгож энэ шийдвэрийг гаргасан байна.

Бэлэн болсон медалийг боож, хайрцаганд хийх
Оосоор нь зүүгдсэн алтан, мөнгөн, хүрэл мадалиуд

Рио 2016 олимпийн медалиудыг хадгалах савыг хамгийн удаан хэрэглээтэй гэдэг нь батлагдсан Фрейжо модоор хийсэн.

Хуваалцах