Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рио Де Жанейро хот олимпийн тамирчдын төгөлтэй болно

Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотод зохиогдож байгаа зуны олимпийн 31 дүгээр наадамд 206 орны 11000 гаруй тамирчин оролцож, спортын 28 төрөлд нийт 306 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рио Де Жанейро хот олимпийн тамирчдын төгөлтэй болно
Рио Де Жанейро хот олимпийн тамирчдын төгөлтэй болно. Зураг: МҮОНРТ

Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотод зохиогдож байгаа зуны олимпийн 31 дүгээр наадамд 206 орны 11000 гаруй тамирчин оролцож, спортын 28 төрөлд нийт 306 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа. Олон сонирхолтой үйл явдал, сэтгэл хөдөлгөсөн агшнаар дүүрэн өрнөж байгаа Риогийн олимпийн бас нэгэн онцлог нь 207 төрлийн модны үрийг баг тус бүрт тараан өгч, Деодоро дүүргийн "Радикал" хүрээлэнд суулгуулах юм байна. Ингэснээр зуны олимпийн 31 дүгээр наадамд оролцогч бүх тамирчин өөрийн нэрээрээ мод тарьж “олимпийн төгөл” байгуулахад хувь нэмрээ оруулах юм. Нээлтийн арга хэмжээний Ерөнхий найруулагч Даниала Томас "Тамирчид энэ олимпид оролцохдоо зөвхөн медалийн төлөө биш, мод тарьж түүхэнд нэрээ үлдээнэ” гэж онцолжээ. Сонирхуулахад, Бразил улс ой устгалаараа дэлхийд тэргүүлдэг юм байна.

Хуваалцах