Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Рио”-г зорих тамирчдын хувцас

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл олимпийн наадмаас медаль хүртэж, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орныхоо нэрийг мандуулан дуурсгасаар байгаа тамирчдадаа “Рио-2016” олимпид амжилттай оролцохыг хүсч дээрх өдрийг зохион байгуулсан. Энэ үеэр тун удахгүй болох олимпийн наадамд оролцох там

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Рио”-г зорих тамирчдын хувцас
“Рио”-г зорих тамирчдын хувцас. Зураг: МҮОНРТ

Монголын биеийн тамир, спортын салбарын үе үеийн ажилтан, албан хаагч, удирдлага, тамирчин, багш, дасгалжуулагч, ахмадууд, спортын зүтгэлтэн, хөгжөөн дэмжигч, спорт сонирхогчид өчигдөр Чингисийн талбайд цуглаж, “Тамирчдын өдөр”-өө тэмдэглэсэн.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл олимпийн наадмаас медаль хүртэж, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орныхоо нэрийг мандуулан дуурсгасаар байгаа тамирчдадаа “Рио-2016” олимпид амжилттай оролцохыг хүсч дээрх өдрийг зохион байгуулсан. Энэ үеэр тун удахгүй болох олимпийн наадамд оролцох тамирчдын хувцсыг олон нийтэд танилцуулсан юм.

2016 оны эхний хагас жилд дэлхий, тив, олон улсын тэмцээнээс олон арван медаль хүртсэн. Түүний дотор “Рио-2016” олимпийн наадамд бэлтгэгдэж буй Монголын үндэсний шигшээ багийн тамирчид алт 33, мөнгө 33, хүрэл медаль 60-г хүртсэн байна.

Хуваалцах