“Рио”-гийн олимпод АНУ багийн дүнгээр түрүүлнэ гэв
Спортын судалгаагаар мэргэшсэн “Infostrada” ирэх жил Рио-гийн олимпоос спортын гүрнүүд хичнээн медаль авах талаар таамаглал гаргажээ.
Мэдээллийн алба

Спортын судалгаагаар мэргэшсэн “Infostrada” ирэх жил Рио-гийн олимпоос спортын гүрнүүд хичнээн медаль авах талаар таамаглал гаргажээ. Олимпийн төрлүүдийн спортын ДАШТ, Дэлхийн цомын тэмцээний дүн, статистикийг үндэслэн уг судалгааг гаргасан байна.
Тэдний тооцоогоор нийт 99 медаль (46 алт, 20 мөнгө, 33 хүрэл) хүртэх АНУ багийн дүнгээр тэргүүлж, БНХАУ 72 (31+27+14), ОХУ 75 (22+24+29) удаалах гэнэ. Оросууд медалийнхаа тоогоор Хятадаас илүү гарах ч алтан медалийнхаа чанараар хоёрдугаар байраас мултарч, гуравдугаарт жагсах ажээ.


















