Риогийн эргэн тойронд дахь түргэн хоолны үйлчилгээ...
"Рио 2016" зуны олимпийн наадмын үзэгч сонирхогчид, гадны жуулчдад амттай хоолоор үйлчлэх явуулын ачааны машинууд цэнгэлдэх хүрээлэнгийн гадна ажиллаж байна.
Мэдээллийн алба

"Рио 2016" зуны олимпийн наадмын үзэгч сонирхогчид, гадны жуулчдад амттай хоолоор үйлчлэх явуулын ачааны машинууд цэнгэлдэх хүрээлэнгийн гадна ажиллаж байна. Паста, сүши, жимсний салат, бургер гээд бүх төрлийн хоолоор үйлчилнэ. Үйлчлүүлсэн хүмүүс сэтгэл хангалуун байгаа учраас өдөр бүр урт дараалал үүсгэдэг байна.
Риогийн ширээний теннисний төвийн гадна энэ сарын 14-ийг хүртэл түргэн хоолны үйлчилгээ иргэдэд хүрнэ. Нийт долоон ачааны машин иргэдэд үйлчилж байгаа бөгөөд цаашид хүрээгээ тэлж, Риогийн бусад хүрээлэн рүү явж үйлчлэхээр төлөвлөсөн гэжээ.


















