Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Риогийн олимпийн наадмын үеэр 60 мянган цагдаа ажиллана

2016 оны зуны Олимпийн наадам болох Бразилын Рио де Жанейро хотын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөг холбогдох албаныхан танилцуулжээ. Тэдний хэлж байгаагаар энэ сарын 13-нд болсон

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Риогийн олимпийн наадмын үеэр 60 мянган цагдаа ажиллана
Риогийн олимпийн наадмын үеэр 60 мянган цагдаа ажиллана. Зураг: МҮОНРТ

2016 оны зуны Олимпийн наадам болох Бразилын Рио де Жанейро хотын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөг холбогдох албаныхан танилцуулжээ. Тэдний хэлж байгаагаар энэ сарын 13-нд болсон Парисын террорист халдлагатай холбоотойгоор Риогийн олимпийг зохион байгуулах төлөвлөгөөнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй юм байна.

Бразилд өмнө нь террорист халдлага гарч байсан удаагүй ч гэлээ ирэх зуны Олимпийн наадмын үеэр терроризмоос сэргийлэх зорилгыг нэн тэргүүнд тавьж ажиллана гэдгээ холбогдох албаныхан хэлж байна. Энэ зорилгоор Олимпийн наадам зохион байгуулагдах өдрүүд буюу ирэх оны наймдугаар сарын 5-наас 21-ний хооронд Рио хотод аюулгүй байдал, дэг журам сахиулахаар цагдаагийн 60-аас 65 мянган албан хаагчийг дайчлана. Үүн дээр нэмэн онц байдал үүссэн нөхцөлд нэмж дайчлах 15 мянган цэрэг бэлэн байдалд байх юм байна.

Гэхдээ Бразилд улс, муж, орон нутгийн цэрэг, цагдаагийнхны уялдаа холбоо сул байгаа нь тус улсын 17 мянган км урт хилийн аюулгүй байдлыг хангахад том саад бэрхшээл учруулж байгааг засгийн газраас томилсон хөндлөнгийн шинжээч хэлж байгаа юм. Энэ шүүмжийн хариуд Бразилд олон улсын тэмцээн наадмууд зохион байгуулахдаа аюулгүй байдлыг сайтар хангаж ирсэн туршлага бий, иймээс санаа зовох шаардлагагүй гэх тайлбарыг зохион байгуулагчид өгч байна.

Хуваалцах