Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Ривер Плейт" аваргын төлөө тоглоно

Клубуудын ДАШТ-ий хагас шигшээд Аргентиний "Ривер Плейт", Японы "Санфречче Хирошима" баг учраа таараад байсан. Энэ тоглолт Осака хотын "Нагаяа" цэнгэлдэх хүрээлэнд болж 50 мянга орчим хөлбөмбөгийн хорхойтон үзэж сонирхжээ.

Б.
Б.Энх-Амгалан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ривер Плейт" аваргын төлөө тоглоно
"Ривер Плейт" аваргын төлөө тоглоно. Зураг: МҮОНРТ

Клубуудын ДАШТ-ий хагас шигшээд Аргентиний "Ривер Плейт", Японы "Санфречче Хирошима" баг учраа таараад байсан. Энэ тоглолт Осака хотын "Нагаяа" цэнгэлдэх хүрээлэнд болж 50 мянга орчим хөлбөмбөгийн хорхойтон үзэж сонирхжээ.

Талбайн эздийн хувьд сүүлийн таван тоглолтод нэг ч хожигдоогүй байсан юм. Тэд энэ өдөр шилдэг бүрэлдэхүүнээ талбайд гаргасан ч 1:0-ийн харьцаатай өмнөд Америкчууд ялалт байгуулсан байна.

Хожлын гоолыг тоглолтын 72 дахь минутад Лукас Аларио хаалганд мөргөж оруулсан. Түүнд энэ удаад гоолын дамжуулалтыг багийн шилдэг холбогч Хонатан Майдана өгчээ. Энэ нь түүний долоо дахь гоол нь юм.

1986 онд Румыний "Стяуа"-г хожин, тив хоорондын цомд аваргалж байсан. Өмнөд Америкийн шилдэг клубуудын нэг "Ривер Плейт" ийнхүү шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. Харин тэдний эсрэг Испанийн "Барселона" болон БНХАУ-ын "Гуанжоу" клубын аль хожсон нь энэ сарын 20-ны өдөр шигшээ тоглолтод шалгаран өрсөлдөх юм.

Хуваалцах