Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Роберт Левандовски 100 дахь гоолоо орууллаа

Мюнхен хотын багийн шилдэг мэргэн бууч, 28 настай Польш довтлогч Роберт Левандовски 2 гоол оруулсанаар багийнхаа төлөөх 99, 100 дахь гоолуудаа оруулжээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Роберт Левандовски 100 дахь гоолоо орууллаа
Роберт Левандовски 100 дахь гоолоо орууллаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Германы "Бундес лиг"-ийн тэмцээний 24-р тойргийн тоглолтууд болж, Германы лигийн өнгөрсөн улирлын аварга “Байерн Мюнхен” талбайдаа “Айнтрахт Франкфурт”-ыг хүлээн авсан. Энэ тоглолтод Мюнхен хотын багийн шилдэг мэргэн бууч, 28 настай Польш довтлогч Роберт Левандовски 2 гоол оруулсанаар багийнхаа төлөөх 99, 100 дахь гоолуудаа оруулжээ. Левагийн хувьд 2014 онд Германы аваргуудын бүрэлдэхүүнд нэгдсэнээс хойш албан ёсны 136 тоглолтод оролцож, 100 гоол оруулсан шилдэг амжилтад хүрлээ. Тэрээр мөн энэ улирал 21 гоол оруулсан амжилтаараа мэргэн буучдын жагсаалтын 2-р байрт бичигдэж байгаа юм.

Хуваалцах