Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Роберт Левандовски "Байерн"-тай гэрээгээ сунгалаа

“Байерн Мюнхен” клубын удирдлагууд Польш довтлогч Роберт Левандовскитой байгуулсан гэрээгээ 2021 он хүртэл сунгаж, шинэ гэрээ үзэглэлээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Роберт Левандовски "Байерн"-тай гэрээгээ сунгалаа
Роберт Левандовски "Байерн"-тай гэрээгээ сунгалаа. Зураг: МҮОНРТ

Германы аварга шалгаруулах Бундес лигийн тэмцээний 26 удаагийн аварга, ЕХХ-ны хамгийн нэр хндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 5 удаагийн аварга “Байерн Мюнхен” клубын удирдлагууд Польш довтлогч Роберт Левандовскитой байгуулсан гэрээгээ 2021 он хүртэл сунгаж, шинэ гэрээ үзэглэлээ. Өдгөө 28 настай шилдэг “мэргэн бууч” Лева 2014 онд “ Боруссиа Дортмунд” клубээс Мюнхен хотын багт үнэгүй ирж байсан.Үүнээс хойш “Бундес лиг”-ийн тэмцээнд нийт 77 тоглолтод оролцож, 58 гоол оруулжээ. Харин энэ улирлын хувьд бүх тэмцээний хүрээнд 19 гоол оруулаад байгаа юм. Мөн сүүлийн хоёр жил дараалан "Бундес лиг"-ийн аварга цолыг хүртэж, “Лигийн цом”, Германы хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнүүдэд багийн хамтаар түрүүлсэн билээ.

Хуваалцах