“Робот-2016” тэмцээн Өмнөговь аймагт болж байна
Монгол, БНСУ хамтарсан “Робот-2016” тэмцээн Өмнөговь аймагт анх удаа зохион байгуулагдаж байна. Тэмцээн өнөөдрөөс 22 хүртэл үргэлжлэх бөгөөд Хөвсгөл, Өмнөговь аймаг болон БНСУ-ын нийт 23 багийн 90 гаруй тамирчин оролцож буй.
Мэдээллийн алба

Монгол, БНСУ хамтарсан “Робот-2016” тэмцээн Өмнөговь аймагт анх удаа зохион байгуулагдаж байна. Тэмцээн өнөөдрөөс 22 хүртэл үргэлжлэх бөгөөд Хөвсгөл, Өмнөговь аймаг болон БНСУ-ын нийт 23 багийн 90 гаруй тамирчин оролцож буй. Уул уурхай түлхүү хөгжиж хүн ам олноор төвлөрсөн бүс нутгийн хувьд техник, инженерийн мэргэжилтэн шаардагддаг. Тиймээс хүүхэд залуусыг багаас нь инженерийн ухаанд сургаж, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохиож байгаа аж. Орон нутагт роботын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ найз нөхөдтэй болгох зэрэг олон боломжийг сурагчдад олгож буйгаараа онцлог юм.


















