Рожер Дикинс Оскарын шагналыг хоёр дахь удаагаа хүртлээ
"1917" бүтээл энэ жилийн Оскараас одоогоор шилдэг зураглаачаас гадна дууны найруулга, шилдэг эффект шагнал хүртээд байгаа юм.
Мэдээллийн алба

Дэлхий нийтийн кино “ертөнц”-ийн жилд ганц удаа тохиодог хамгийн том баяр болох Оскарын шагнал гардуулах ёслол яг одоо үргэлжилж байна. Оскарын шилдэг зураглаачийн шагналыг Рожер Дикинс "1917" киногоор хүртлээ. Тэрбээр өмнө нь "Blade Runner" бүтээлээр энэхүү шагналыг авч байсан бөгөөд ийн АНУ-ын кино академийн хошой шагналтан болж байна.
Ташрамд дуулгахад, "1917" бүтээл энэ жилийн Оскараас одоогоор шилдэг зураглаачаас гадна дууны найруулга, шилдэг эффект шагнал хүртээд байгаа юм.


















