Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рожер Федерер 7 дахь удаагаа түрүүллээ

Мэргэжлийн теннисийн холбооны аварга шалгаруулах тэмцээн 12 дахь удаагаа Швейцари улсад болж өнгөрлөө. Бүх цаг үеийн шилдэг теннисчдийн нэг гэгддэг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рожер Федерер 7 дахь удаагаа түрүүллээ
Рожер Федерер 7 дахь удаагаа түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн теннисийн холбооны аварга шалгаруулах тэмцээн 12 дахь удаагаа Швейцари улсад болж өнгөрлөө. Бүх цаг үеийн шилдэг теннисчдийн нэг гэгддэг Швейцарийн теннисчин Рожер Федерер Испанийн хатуу самар Рафаэль Надалтай учраа тааран тоглолоо. Энэ тоглолтонд Рожер Федерер 7 дахь удаагаа түрүүлснээр энэ тэмцээний рекордыг тогтоогоод байна.

Швейцарийн теннисчин Рожер Федерер, Испанийн теннисчин Рафаэль Надалтай нийт 3 үеийн турш тоглосон. Тоглолтын эхний үед Надаль оноогоо ахиулах зорилгоор хэд хэдэн хүчтэй дайралтуудыг хийсэн хэдий ч амжилттай хамгаалж байснаар тоглолтын эхний үе 6-3 харьцаатайгаар Федерер ялав.

Харин 2 дугаар үед Надаль Федерерийг 5-7 харьцаатайгаар хожсоноор тоглолтыг улам илүү сонирхолтой болгож байлаа. Улмаар шийдвэрлэх 3 дугаар үед Рожер Федерер тоглолтын эцсийг хүртэл маш хариуцлагатай давуулалтуудыг хийж, тоглолтын харьцаа 6-3 болж Федерерийн ялалтаар өндөрлөлөө. Ийнхүү тэрбээр тэмцээний аварга болсон юм. Түүнийг аварга болоход яалт ч үгүй нутгийн дэвжээ болон түүнийг хөгжөөн дэмжигчдийн уухай нөлөөлсөн нь гарцаагүй. Федерерийн 6 дахь удаагийн тойргийн тэмцээний ялалт нь түүнийн оноог 88-аар өсгөж, жагсаалтын хоёрдугаарт түүнээс 6 оноогоор илүү явж байгаа Иван Лэндлийн араас бичигдэж байна.

Хуваалцах