Рожер Федерер хэсгээ тэргүүллээ
Талбайн теннисний эрэгтэйчүүдийн "Их найм"-ын оны шилдгийг тодруулах ATP-ийн оны төгсгөлийн тэмцээн Английн Лондон хотноо үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Талбайн теннисний эрэгтэйчүүдийн "Их найм"-ын оны шилдгийг тодруулах ATP-ийн оны төгсгөлийн тэмцээн Английн Лондон хотноо үргэлжилж байна.
"В" хэсгийн дөрвөн теннисчнээс Швейцарийн Рожер Федерер, Японы Кей Нишикори нар хагас шигшээд шалгарлаа. Өнгөсөн шөнө болсон хэсгийн сүүлийн тоглолтод Швейцарийн Федерер Их Британы Энди Маррейг 6:0, 6:1-ээр хоёр үеийн турш хожсоноор гурав дахь хожлоо авч хэсгээ итгэл төгс тэргүүлж байна. Харин Японы Кей Нишикорийн хувьд өчигдөр Испаний Дэвид Феррерийг 4:6, 6:4, 6:1-ээр хожсоноор хоёр дахь хожлоо авч, хагас шигшээд шалгарлаа.
Өнөөдөр "А" хэсгийн сүүлийн тоглолт болж, энэ хэсгээс хагас шигшээд үлдэх хоёр теннисчин тодорно. Энэ өдөр Сербийн Новак Жокович-Чехийн Томаш Бердых, Стан Вавринка-Хорватын Марин Чилич нар тоглох юм. Жокович эхний хоёр тоглолтод хожсон бол Стан Вавринка, Чехийн Томаш Бердых нар нэг хожил авчээ.
Тэмцээн нийт 6.5 сая ам.долларын шагналын сантай билээ.


















