Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Рок-2016" наадам болно

Олон улсын амьд хөгжмийн фестивалийн энэ оны аялан тоглолт ирэх гуравдугаар сарын 15-22-нд Улаанбаатар хот, Дархан-Уул аймагт болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Рок-2016" наадам болно
"Рок-2016" наадам болно. Зураг: МҮОНРТ

Олон улсын амьд хөгжмийн фестивалийн энэ оны аялан тоглолт ирэх гуравдугаар сарын 15-22-нд Улаанбаатар хот, Дархан-Уул аймагт болно. Энэ удаагийн фестивалийн хүрээнд АНУ-ын Техас мужаас “Noise Revival Orchestra”, Испанийн Мадрид хотоос “Planeta Lem” хамтлаг, БНХАУ-ын Шанхай хотоос DJ B.O нар оролцох юм. Хөтөлбөрт гуравдугаар сарын 19-нд Улсын Филармонийн тайзнаа Монгол Улсын симфони найрал хөгжимтэй хамтарсан “Рок ба сонгодог” тоглолт, Дархан-Уул аймагт 16-нд амьд хөгжмийн тоглолт, 17-нд “Ger Sesions”-д, 18-нд “Red Hero Live”, 20-нд хуучны дуугүй кино амьд хөгжимтэй нийлсэн сонирхолтой үзүүлбэр шоу болно. Зохион байгуулагчаар “Арт гэр” энтертайнмент, Шанхайн уран бүтээлч Ту Жам нар ажиллана.

Хуваалцах