“Ролан Гаррос”-ын эмэгтэйчүүдийн шилдэг найман теннисчин тодорлоо
Францын нээлттэй тэмцээн, “Ролан Гаррос”-ын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын шөвгийн найман теннисчин тодорч, одоогоор 250 мянган еврогоо халааслаад байна.
Мэдээллийн алба

Францын нээлттэй тэмцээн, “Ролан Гаррос”-ын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын шөвгийн найман теннисчин тодорч, одоогоор 250 мянган еврогоо халааслаад байна. Шилдэг наймд дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс болон Сербийн Ана Иванович тэргүүтэй шилдэг теннисчид багтлаа.
Энэ тэмцээний шөвгийн 16-д аваргаа хамгаалахаар тоглосон ОХУ-ын Мария Шарапова Чехийн Л.Сафаровад, тэмцээнд дөрөвт эрэмбэлэгдсэн Чехийн П.Квитова Швейцарийн Тимеа Бачинскид хожигджээ. Ийнхүү энэ жилийн “Ролан Гаррос” тэмцээн орос теннисчдэд ивээлгүй байлаа.
Шөвгийн наймын оноолт:
АНУ-ын Серена Уильямс(1) – Италийн Сара Эррина(17)
Швейцарийн Т.Бачински(23) – Белгийн Алисон Ван Ютванск
Сербийн Ана Иванович(7) – Украины Елина Свитолина(19)
Испанийн Габине Мугуруза(21) – Чехийн Л.Сафарова(13) нарын теннисчин шалгараад байна.


















