Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Ромео, Жульетта” 19 жилийн дараа тайзнаа амилна

“Ромео, Жульетта” бүтээл Монголын театрын тайзнаа 1966 онд Хүүхэд Залуучуудын Театрт С.Гэндэн найруулагчийн найруулгаар анхлан тайзны бүтээл болж Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан бол 30 жилийн дараа буюу 1996 онд Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа найруулагч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ромео, Жульетта” 19 жилийн дараа тайзнаа амилна
“Ромео, Жульетта” 19 жилийн дараа тайзнаа амилна. Зураг: МҮОНРТ

“Ромео, Жульетта” бүтээл Монголын театрын тайзнаа 1966 онд Хүүхэд Залуучуудын Театрт С.Гэндэн найруулагчийн найруулгаар анхлан тайзны бүтээл болж Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан бол 30 жилийн дараа буюу 1996 онд Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болсон түүхтэй.

Тэгвэл тус уран бүтээл 19 жилийн дараа Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа дахин амилахаар болжээ.

Ирэх сарын 12-22-ны өдрүүдэд тайзнаа амилах жүжгийн Ромеогийн дүрд Монтекки жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттагийн дүрд Капулетти жүжигчин О.Дөлгөөн нар тоглохоор болсон байна.

Харин 1996 онд үзэгчдийн хүртээл болсон “Ромео Жульетта” жүжигт:
Найруулагчаар Ч.Найдандорж
Зураачаар Я.Санжаасүрэн
Хөгжмийн зохиолчоор Х.Булган нар ажиллаж гол дүрүүдийг
Ромеод – жүжигчин О.Гэрэлсүх, Г.Алтанбагана
Жульеттад – жүжигчин И.Одончимэг, Г.Урнаа
Тибальдад – жүжигчин Л.Дэмидбаатар
Капульеттад – жүжигчин П.Цэрэндагва
Өрлөг эхэд – жүжигчин С.Сарантуяа
Лоренцо ламд – жүжигчин Л.Жамсранжав
Парис гүнд – жүжигчин Б.Жаргалсайхан нар ажиллаж байсан билээ.

Хуваалцах