Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Ромео, Жульетта"-гийн баг гран при хүртэв

УДЭТ-ын бүтээл "Ромео, Жульетта" жүжиг шилдгийн шилдэг бүтээлээр шалгарлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
"Ромео, Жульетта"-гийн баг гран при хүртэв
"Ромео, Жульетта"-гийн баг гран при хүртэв. Зураг: МҮОНРТ

УДЭТ-ын бүтээл "Ромео, Жульетта" жүжиг шилдгийн шилдэг бүтээлээр шалгарлаа. Театрын урлагийн шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг “Гэгээн муза-2016” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн бямба гарагт УДЭТ-ын тайзнаа болсон билээ.

Хэн, хэн ямар шагнал хүртсэнийг сонирхуулъя.

-Драмын жүжгийн төрөл-

Шилдэг найруулагч:

Н.Наранбаатар - “Ромео & Жульетта” жүжгээр

Шилдэг тайзны зураач:

Д.Ариундэлгэр, Н.Үнэнбат - “Ромео & Жульетта” жүжгээр

Шилдэг дизайнер:

Н.Үнэнбат - Ромео & Жульетта” жүжгээр

Шилдэг хөгжмийн зохиолч:

Анастасия Дружинина, Сойжин Жамбалова - “Ромео & Жульетта” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр:

Б.Шинэбаяр - “Ромео & Жульетта” жүжгийн Ромеогийн дүрээр

Шилдэг эмэгтэй гол дүр:

О.Дөлгөөн - “Ромео & Жульетта” жүжгийн Жульеттын дүрээр

Шилдэг эрэгтэй туслах дүр:

С.Болд-Эрдэнэ - “Ромео & Жульетта” жүжгийн Лоренцо ламын дүрээр

Шилдэг эмэгтэй туслах дүр:

Ж.Оюундарь - “Ромео & Жульетта” жүжгийн Өрлөг эхийн дүрээр

-Хөгжимт жүжгийн төрөл-

“Шилдэг жүжгийн зохиолч”:

Б.Лхагвасүрэн - “Гэгээн тамлан” жүжгээр

Шилдэг найруулагч:

З.Далай - “Гэгээн тамлан” жүжгээр

Шилдэг тайзны зураач:

Д.Ганболд - “Оройн дээд” жүжгээр

Шилдэг хөгжмийн зохиолч:

М.Бирваа - “Оройн дээд” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр

П.Баярмагнай - “Оройн дээд” жүжгийн Богд хааны дүрээр

Шилдэг эмэгтэй гол дүр:

П.Одонтунгалаг - “Дуун хэлхээ” жүжгийн Алгирмаагийн дүрээр

Шилдэг эрэгтэй туслах дүр:

Б.Батмэнд- “Оройн дээд” жүжгийн Ханддоржийн дүрээр

Шилдэг эмэгтэй туслах дүр:

С.Эрдэнэцэцэг - “Оройн дээд” жүжгийн Сүндэръяагийн дүрээр

-Хүүхдийн жүжгийн төрөл-

Шилдэг жүжгийн найруулагч:

М.Ариунтуяа - “Мял Богдын намтар” жүжгээр

Шилдэг тайзны зураач:

О.Баярмагнай - “Мөнхийн галт цэцэг” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр

Ц.Цэрэндорж - “Мял Богдын намтар” жүжгийн Мял Богдын дүрээр

Шилдэг эрэгтэй туслах дүр

Н.Очирпүрэв - “Мөнхийн галт цэцэг” жүжгийн Баавгайн дүрээр

Шилдэг эмэгтэй туслах дүр

Д.Батмөнх- “Мял Богдын намтар” жүжгийн Нянцайгаржуны дүрээр

-Нэг хүний жүжгийн төрөлд-

Шилдэг зохиолч:

П.Батхуяг - “Эр өндөг” жүжгээр

Шилдэг найруулагч

Олег Юмов - “Өвгөн тэнгис хоёр” жүжгээр

Шилдэг тайзны зураач

Б.Бат-Өлзий - “Эр өндөг” жүжгээр

Шилдэг эмэгтэй жүжигчин

Г.Номуун - “Хатагтай Капульетта” жүжгээр

Шилдэг эрэгтэй жүжигчин

Баста Цыденов - “Өвгөн тэнгис хоёр” жүжгээр

Хуваалцах