“Ромео Жульетта” маргааш тоглоно
Урлагийн бүхий төрлөөр хүн төрөлхтний билэг оюунд дархлагдаж алдаршсан “Ромео Жульетта” манай улсад мюзикл хэлбэрээр анхлан хүрч байгаа нь энэ.
Мэдээллийн алба

“Сонгодог мюзикл продакшн”-ы “Ромео Жульетта” мюзикл маргааш 19:00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд үзэгчдийн хүсэлтээр ганцхан удаа дахин тоглогдоно.
“Ромео Жульетта” мюзикл нь “Гэгээн муза-11” олон улсын театрын их наадмын "Дуулалт жүжгийн төрөлд" нэр дэвшин “Гоолингоо”, “Ван хүний үр”, “Ээрэн хүрээ”, “Монгол шатрын домог” зэрэг шилдэг бүтээлүүдтэй өрсөлдөж байна.
Урлагийн бүхий төрлөөр хүн төрөлхтний билэг оюунд дархлагдаж алдаршсан “Ромео Жульетта” манай улсад мюзикл хэлбэрээр анхлан хүрч байгаа нь энэ.


















