Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Ромео, Жульетта” мюзикл дахин тавигдана

Уильяам Шекспирийн “Ромео, Жульетта” эмгэнэлт жүжиг Монголын тайзнаа мюзикл хэлбэрээр дахин амилахаар болжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ромео, Жульетта” мюзикл дахин тавигдана
“Ромео, Жульетта” мюзикл дахин тавигдана. Зураг: МҮОНРТ

Уильяам Шекспирийн “Ромео, Жульетта” эмгэнэлт жүжиг Монголын тайзнаа мюзикл хэлбэрээр дахин амилахаар болжээ.

Азид анх удаагаа Монголын тайзнаа амилж мянга мянган үзэгчийг байлдан дагуулж байсан “Ромео, Жульетта” мюзиклыг үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 14-нд 19:00 цагт Улаанбаатар паласын концертын их танхимд ганцхан удаа дахин тоглохоор болжээ.

Тус мюзиклын Ромьеогийн дүрд “А-Cappella хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттад “Классик жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг, өрлөг эхэд МУГЖ, дуучин Б.Сарантуяа, ноён Капулетэд дуучин Б.Цогтдэлгэр, хатагтай Капульетэд УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах нар тоглож байгаа аж.

Дашрамд сонирхуулахад, тус жүжгийг А.Аюурзана монгол хэлнийхээ онцлогт тохируулан мюзикл хэлбэрт оруулж орчуулжээ.

Хуваалцах