Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ромын хамба Монголын уран нугараачдын тоглолтыг үзжээ

Өнгөрсөн оны 12 сарын 21-нд эхэлж энэ оны нэгдүгээр сарын 12нд өндөрлөсөн тус наадамд манай улсаас урилгаар очсон Т.Буд багштай “BudX roses” студийн уран нугараачид наадмын хамгийн том цомыг нь хүртжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ромын хамба Монголын уран нугараачдын тоглолтыг үзжээ
Ромын хамба Монголын уран нугараачдын тоглолтыг үзжээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын циркийн урлагийн наадмуудаас эрэмбээрээ эхний гуравт багтдаг “Алтан цирк” наадам Италийн Ром хотноо амжилттай болж өнгөрлөө. Сүүлийн жилүүдэд манай улсын циркчид уг наадамд тасралтгүйгээр оролцож байгаа бөгөөд өмнө нь мөнгө хүрэл цом хүртэж байсан юм. Өнгөрсөн оны 12 сарын 21-нд эхэлж энэ оны нэгдүгээр сарын 12-нд өндөрлөсөн тус наадамд манай улсаас урилгаар очсон Т.Буд багштай “BudX roses” студийн уран нугараачид наадмын хамгийн том цомыг нь хүртжээ.

Энэ жил тус наадмын 30 жилийн ой тохиож байгаа учраас дэлхийн шилдэг уран бүтээлчдийг оролцуулж дөрвөн өдөр хүндэтгэлийн тоглолт хийж мөн Ром хотын төв талбайд циркчдийн парад зохион байгуулсан байна. Уг үйл ажиллагаанд манай улсаас очсон уран нугараачид оролцож олны анхаарлыг ихэд татсанаас гадна Ромын хамба уг парадыг үзэж циркчдийн авьяасыг ихэд үнэлжээ.

Хуваалцах