Роналдо Естебан Эчеварриагийн 1944 оны амжилтыг эвдлээ
Испанийн Ла лигийн наймдугаар тойргийн зарим тоглолт бямба гарагийн шөнө болсон. Энэ үеэр хүснэгтийн дундуур бичигдэж байсан “Реал Мадрид” клуб “Леванте”-гийн талбайд зочилж тэднийг 0:5-аар буулгаж авлаа.
Мэдээллийн алба

Тэд “Леванте”-гаар оноо хийснээр нийт 18 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ. Энэ тоглолтод Роналдо гялалзаж, хос гоол хийсэн. Ийнхүү тэрээр 15 гоолтой болж, 1943-1944 оны улирлын Естебан Эчеварриагийн амжилтыг нүүр бардам эвдлээ.
Тоглолт эхлээд 13 дахь минутад Роналдо торгуулийн цохилтоор тооны харьцааг нээсэн. Улмаар 38 дахь минутад Хавьер Эрнандес нэгийг оруулав. Дараагаар нь 61 дэх минутад Роналдо дахин нэгийг оруулав. Үүнээс таван минутын дараа Хамес Родригес гоолдсон бол Иско 82 дахь минутад гүйцээжээ.