Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Роналдо Европын мэргэн буучдын жагсаалтын эхэнд бичигдлээ

Реал Мадрид талбай дээрээ "Шалкег" хүлээн авч аваргуудын лигийн шөвгийн 16-н хариу тоглолтоо хийж 3-4 харьцаатайгаар ялагдал хүлээлээ. Гэхдээ өмнөх тоглолтод 0-2-оор хожсон тул нийлбэр дүнгээр дараагийн шатанд шалгарлаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Роналдо Европын мэргэн буучдын жагсаалтын эхэнд бичигдлээ
Роналдо Европын мэргэн буучдын жагсаалтын эхэнд бичигдлээ. Зураг: МҮОНРТ

Реал Мадрид талбай дээрээ "Шалкег" хүлээн авч аваргуудын лигийн шөвгийн 16-н хариу тоглолтоо хийж 3-4 харьцаатайгаар ялагдал хүлээлээ. Гэхдээ өмнөх тоглолтод 0-2-оор хожсон тул нийлбэр дүнгээр дараагийн шатанд шалгарлаа.

Энэ тоглолтонд Роналдо хоёр гоол оруулснаар Европын тавцанд 78 гоолтой болж мэргэн буучдыг ганцаараа тэргүүлж эхэллээ.

Модрич: "Бид дараагийн шатанд шалгарлаа. Энэ л чухал. Сайн тоглож чадаагүйн шалтгаануудыг хайхад арай эрт байна.Багтайгаа буцаад нэгдсэндээ үнэхээр баяртай байна. Бид нэг баг шиг тоглох хэрэгтэй. Улирлын эхэнд үзүүлж байсан формдоо эргээд орно гэж найдаж байна. Дараагийн тоглолтод бид Реал Мадридын хамгийн сайн хувилбарыг харуулахыг хичээх болно" гэжээ.


Хуваалцах