Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Роналдогийн энэ оны анхны рекорд

Сүүлийн хэдэн жил Ла лигийн хоёр том баг болох “Реал Мадрид” болон “Барселона” клубын тоглогч Криштиану Роналдо, Лионель Месси нар лигийн түвшинд байж болох бүхий л рекордыг эвдэж байгаа билээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Роналдогийн энэ оны анхны рекорд
Роналдогийн энэ оны анхны рекорд. Зураг: МҮОНРТ

Сүүлийн хэдэн жил Ла лигийн хоёр том баг болох “Реал Мадрид” болон “Барселона” клубын тоглогч Криштиану Роналдо, Лионель Месси нар лигийн түвшинд байж болох бүхий л рекордыг эвдэж байгаа билээ.

Тэгвэл “Реал”-ын супер од Роналдо хоёр өдрийн өмнө “Валенсия”-гийн эсрэг нэг гоол оруулснаар энэ улиралд 16 тоглолтод 26 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг тасархай тэргүүлж байна.

Мөн тэрбээр Ла лигийн бүх цаг үеийн түүхэнд зургаан улирал дараалан 25 болон түүнээс дээш гоол оруулсан тоглогч боллоо.

Хуваалцах