Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Роналдогийн оруулсан гоолыг шалгаж байна

Испанийн аварга шалгаруулах тэмцээний үеэр мөнхийн өрсөлдөгчид болох "Реал Мадрид" болон "Барсалено" клубууд нүүр тулж, "Барса" өрсөлдөгчөө 2:1-ээр буулган авсан юм. Энэ үеэр "Реал"-аас Кристиан Роналдо нэг гоол хийсэн.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Роналдогийн оруулсан гоолыг шалгаж байна
Роналдогийн оруулсан гоолыг шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Испанийн аварга шалгаруулах тэмцээний үеэр мөнхийн өрсөлдөгчид болох "Реал Мадрид" болон "Барсалено" клубууд нүүр тулж, "Барса" өрсөлдөгчөө 2:1-ээр буулган авсан юм. Энэ үеэр "Реал"-аас Кристиан Роналдо нэг гоол хийсэн.

Гэвч "Испанийн хөлбөмбөгийн холбооноос "Реал Мадрид"-ын супер од Кристиан Роналдогийн оруулсан гоолын баярт шалгалт хийнэ" гэдгээ илэрхийллээ. Өнгөрсөн ням гарагийн Эль Класикогийн эхний хагаст тэнцээний гоолыг оруулсан Роналдо "Барселона"-гийн фанатуудыг тайвшрахыг сануулсан гоолын баяр хийснийг бид мэднэ.

Энэ талаар Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Javier Tabas "Тоглогч гоолдох үедээ бусдыг өдөөн хатгаж, үзэгчдийн дунд үймээн үүсгэж байгаа эсэхэд бид анхааралтай ажиглалт хийдэг. Торгууль, шийтгэл оногдуулахаас авахуулаад иймэрхүү зүйлд хориг арга хэмжээ авагдах ёстой. Бид Роналдогийн үйлдэлд шалгалт хийх болно" гэжээ.

Кристиан Роналдогийн хувьд "Реал Мадрид"-ын төлөө энэ улирлын бүх тэмцээнд 40 тоглолтод оролцож, 42 гоолыг оруулчихаад байгаа юм.

Хуваалцах