Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Роналду 12 тоглолтоор торгуулж мэдэх нь

Испанийн Ла лигийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тоглолтын үеэр "Реал Мадрид" багийн довтлогч Криштиан Роналду талбайд зодоон хийж, улаан карт аван талбайгаас хөөгдлөө.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Роналду 12 тоглолтоор торгуулж мэдэх нь
Роналду 12 тоглолтоор торгуулж мэдэх нь. Зураг: МҮОНРТ

Испанийн Ла лигийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тоглолтын үеэр "Реал Мадрид" багийн довтлогч Криштиан Роналду талбайд зодоон хийж, улаан карт аван талбайгаас хөөгдлөө.

Өнгөрсөн бямба гарагт Кордов багтай хийсэн тоглолтын 82 дахь минутад Роналду өрсөлдөгч багийн хамгаалагч Эдимаратай маргалдан улмаар нударга зөрүүлсэн юм. Бразил тамирчны хөлийг Роналду өшиглөж, багийнхаа хамгаалагчийг өмөөрөхөөр очсон Дэйвидийг түлхсэн нь шударга тоглолтыг дэмжиж хүсэмжилдэг олон үзэгч, хөгжөөн дэмжигчдийн дургүйцлийг хүргэжээ.

Хүний биед түрүүлэн гар хүрсэн Роналдуд тэр дор нь улаан карт өгч, талбайгаас хөөсөн. Ингэснээр Роналду 4-12 удаагийн тоглолтыг өнжихөөр болж байгаа. Харин энэ бүхний дараа Роналду Эдимарагаас өөрийн биеэр уучлалт хүссэн тул тоглолтын гол шүүгч шийтгэлийг зөөлрүүлж болно гэдгээ өгүүлжээ. Реалын Кордовтой хийсэн тоглолт Карим Бензема, Гарет Бейл нар өрсөлдөгч багийн хаалганд оновчтой цохилт хийснээр 2:1-ийн харьцаагаар хожсон.

Испанийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах Ла лигийг 19 тоглолтын дараах байдлаар Эзэн хааны клуб нийтдээ 48 оноотой тэргүүлж байна. Харин 20 тоглолт хийсэн "Барселон" баг 47 оноотой удаалж байна. Бүх тоглолтын явцад Роналду нийт 28 гоол оруулж, Испанийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг хошуучилж байгаа бол түүний мөнхийн өрсөлдөгч Лионель Месси 21 бөмбөг оруулсан үзүүлэлттэй байна.

Хуваалцах