Роналду гурав дахь "Алтан шаахай"-гаа үнслээ
Өнгөрсөн улиралд "Реал Мадрид" клубын төлөө 31 гоол оруулсан, Ла лагийн шилдгээр нэрлэгдсэн, олон удаагийн дээд амжилтыг эвдээд буй Португаль довтлогч Криштиану Роналду өөрийн "Алтан шаахай" шагналыг гурав дахиа хүртлээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн улиралд "Реал Мадрид" клубын төлөө 31 гоол оруулсан, Ла лигийн шилдгээр нэрлэгдсэн, олон удаагийн дээд амжилтыг эвдээд буй Португаль довтлогч Криштиану Роналду өөрийн "Алтан шаахай" шагналыг гурав дахиа хүртлээ. Тэрбээр өнгөрсөн улиралд Ла лигийн хүрээнд 31 гоолыг оруулсан бөгөөд одоогийн "Барселона" клубын төлөө хүчин зүтгэж буй Уругвай довтлогч Луис Суарезийн адилаар ийнхүү шагналаа авсан юм.
Роналдогийн хувьд ийнхүү "Алтан шаахай"-г гурав дахь удаагаа хүртэж байгаа бөгөөд өнгөрсөн улирлын хувьд амжилтаар дүүрэн өнгөрсөн юм. Мөн түүнийг Ла лигийн шилдэг тоглогч болоход Португалийн шигшээ багийн дасгалжуулагч Ф.Сантос: "Тэр бол төрөлхийн ялагч. Рекордуудыг эвдэх нь түүний ДНК-д байдаг зүйл шүү дээ. Учир нь түүний талаарх статистикийг харахад л хэлээд өгнө" гэсэн билээ.


















