Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Рурын дерби тэнцээгээр өндөрлөлөө

Германы хамгийн алдартай дерби Рурын дерби тоглолт "Бундес лиг"-ийн 26-р тойргийн онцлох тоглолт байлаа.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Рурын дерби тэнцээгээр өндөрлөлөө
Рурын дерби тэнцээгээр өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

Германы хамгийн алдартай дерби Рурын дерби тоглолт "Бундес лиг"-ийн 26-р тойргийн онцлох тоглолт байлаа. Томас Тухелээр удирдуулсан “Боруссиа Дортмунд” клуб энэ тойрогт “Шальке-04” клубын “Фелтинс-Арена”-д зочилсон. 150 дахь удаагийн Рурын дербид эхний гоолыг зочин баг “Дортмунд”-аас Япон залуу Шинжи Кагавагийн дамжуулалтаар багийн шилдэг довтлогч Пьер-Эмерик Обамеянг хаалганд оруулсан. 27 настай Габон довтлогч энэ улирал 24 тоглолтод талбайд гарч 24 гоол оруулсан шилдэг үзүүлэлтээрээ мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Харин “Шальке”-гаас Леон Горетцкагийн дамжуулалтыг Тило Керер хаалганд хүчтэй цохин гоолыг оруулсанаар багууд 1:1-ийн харьцаатай тэнцсэн. Дортмунд одоогоор 47 оноотой хүснэгтийн 4-р байрт бичигдэж байна.

Хуваалцах