С.Ариунбямба БНХАУ-ын олон ангит уран сайхны кинонд тогложээ
Уг кинонд Хятадын алдартай олон жүжигчин тоглосны нэг нь Оскарын наадамд хоёр удаа нэр дэвшиж байсан, “Гладиатор” киногоороо алдартай Жимон Хонсу боолын худалдаачны дүрд тоглосон гэнэ.
Мэдээллийн алба

БНХАУ-ын олон ангит уран сайхны кинонд УДЭТ-ын жүжигчин С.Ариунбямба тогложээ.
“Чан Ан дахь хамгийн урт өдөр” хэмээн уг кинонд тэрбээр Тангудад эзлэгдсэн Түрэг Улсын Ма Гэ Ар гэх дэд даамлын дүрийг бүтээсэн байна.
Энэхүү бүтээл нь өнгөрсөн зургаадугаар сараас үзэгчдийн хүртээл болсон бөгөөд одоогийн байдлаар Япон, Сингапур, Малайз, Вьетнам зэрэг орноос гадна “Viki”, “Amazon” гэсэн видео сайтаар Хойд Америкт гараад байгаа аж.
Харин Монголд "Asianbox" сувгаар өнөөдрөөс эхэлж гарах юм байна.
Уг кинонд Хятадын алдартай олон жүжигчин тоглосны нэг нь Оскарын наадамд хоёр удаа нэр дэвшиж байсан, “Гладиатор” киногоороо алдартай Жимон Хонсу боолын худалдаачны дүрд тоглосон гэнэ.


















