С.Батсүх, Б.Бат-Энэрэл нар Т.Дэлгэрмөрөн нар хамтарч тоглолт хийнэ
Т.Дэлгэрмөрөн бяцхан дуучин Б.Бат-Энэрэлийн шүтэн бишрэгч бөгөөд түүний дуулсан "Цамбагарав" дуунд “сөхөрч” явдгаа ярьжээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх, түүний шавь Б.Бат-Энэрэл нар “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтран шинэ уран бүтээл хийсэн төдийгүй хамтарсан тоглолт хийхээр бэлтгэлдээ оржээ.
Тодруулбал, тэд ирэх гуравдугаар сарын 3, 4-нд “Тархи зүрх” уран бүтээлийн цэнгүүн болох гэж байна.
Т.Дэлгэрмөрөн бяцхан дуучин Б.Бат-Энэрэлийн шүтэн бишрэгч бөгөөд түүний дуулсан "Цамбагарав" дуунд “сөхөрч” явдгаа ярьжээ.
Мөн тэрбээр бяцхан хүүг "Өөр ертөнцийн өгөгдөлтэй нэгэн" хэмээн бодож явдгаа ч илэрхийлсэн байна.
Уран бүтээлчид тоглолтын үеэр үзэгчдэд барих сюрпризээ нууцалж буй ажээ.


















