С.Батцэцэг дэлхийн чансааг тэргүүллээ
Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-ноос эмэгтэй бөхчүүдийн чансааг гаргажээ. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхийн чансааг “Лондон-2012” олимпийн хүрэл медальт, ДАШТ-ийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг тэргүүлсэн байна.
Мэдээллийн алба

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-ноос эмэгтэй бөхчүүдийн чансааг гаргажээ.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхийн чансааг “Лондон-2012” олимпийн хүрэл медальт, ДАШТ-ийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг тэргүүлсэн байна.
Түүнээс гадна уг жагсаалтад Монголын таван тамирчин эхний аравт бичигджээ. Тодруулбал, 53 кг-ын жинд өнгөрсөн жилийн ДАШТ-ийн мөнгөн медальт ОУХМ Э.Сумьяа хоёр, 58 кг-д өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аварга ОУХМ С.Цэрэнчимэд гурав, 60 кг-д ДАШТ-ийн хошой хүрэл медальт, ОУХМ Т.Мөнхтуяа хоёр, 69 кг-д ДАШТ-ийн гурван удаагийн хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа дөрөв, 75 кг-д ДАШТ-ийн мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа хоёрдугаар байрт тус тус бичигдсэн байна.


















